Apr 18, 2013         4

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүллээ /2013.03.11/

Авлигатай тэмцэх газарт “Өгөөмөр” хүүхэд асрамжийн төвд шалгалтаар ирсэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ болон Хүүхдийн төлөө газрын албан тушаалтан Б.Жавзанхүү нар нь ямар ч шалгалтын удирдамжгүй ирээд тус төвийн тусгай зөвшөөрлийг хураан авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан” талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу холбогдох шалгалтыг явуулсан.

Дээрх асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нараас тайлбар авч тодруулахад Улсын Их Хурлын байнгын хорооноос тусгай хяналт шалгалт хийх удирдамж, чиглэл албан бичгээр ирээгүй, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн биечлэн өгсөн даалгаврын дагуу ажилласан, мөн “Фратернитэ Нотре Даме” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн тайлбарт З.Баянсэлэнгэ нь ёс зүйгүй зөрчил гаргасан талаар дурьджээ.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.23 /хууль, гишүүний ёс зүйг чанд сахих/ Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 /бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах/ 2.1.2 /хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх/, 2.1.4 /төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх/ 2.1.7 /ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх/ -д заасан албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх үндэслэлтэй, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан Улсын Их хурлаас хяналт шалгалт хийх хэлбэрийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд шилжүүллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us