Jan 15, 2013         8

“Монгол залуу хүний мөрдөх авлигын эсрэг 10 дүрэм” /2012.12.12/

Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллага хамтран авлигаас ангид ажиллах аяныг зохион байгуулж байгаа билээ.

Аяны хүрээнд Монголын Залуучуудын холбооноос санаачлан “Монгол залуу хүний мөрдөх авлигын эсрэг 10 дүрэм”-ийг боловсруулж, олны танил залуусаар хэлүүлэн, телевизийн сурталчилгаа бэлтгэн, Монголын Үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлж байна. Бид өдөр тутмын амьдралдаа авлигын аливаа үйлдэлтэй тулгарч, хор хөнөөлийг нь амсч байдаг. Юуны түрүүнд өөрчлөх зүйл бол бидний сэтгэхүй юм гэсэн зорилгын үүднээс энэхүү сурталчилгааг явуулж байна.

“Авлигын эсрэг 10 дүрэм”-ийг дэлхийн оюутны шатрын аварга Б.Мөнгөнтуул, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Royal” академийн захирал Н.Учрал, реппер Н.Цэцэнбилэг, “A-sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн, “UBS” телевизийн хөтлөгч Ч.Чойжилсүрэн, Э.Лхагва-Очир нарын залуус уншиж, олны хүртээл болгожээ.

Тэд “Бид цаг ямагт хуулийг чандлан сахиж, бусдыг ч мөн дагаж мөрдөхийг шаардана”, “Бид аливаа гэмт хэргийн хажуугаар нүдээ аниад өнгөрөхгүй. Дуугүй байх нь зөвшөөрсөн гэж эндүүрүүзэй”, “Бид шударга байж, эрүүл саруул ухаанаар асуудалд хандана. Гарал үүсэл, хамаатан садан, эсхүл танилаас хамаарч шүүгдэх ёсгүй”, “Бид татвараа үнэнчээр төлнө, хэзээ ч бохир мөнгөтэй хутгалдахгүй”, “Бид өөрсдийгөө бодитой мэдээллээр цэнэглэж, өөрсдийн оюун ухаанаар цэгнэнэ”, “Бид хууль бус байдлыг буруушааж, эсэргүүцэх эрхээ эдэлж, хариуцлагаа бүрэн хүлээх үүрэгтэй”, “Бид засаг, шүүх болон бизнесийн үйл ажиллагаан дахь авлигад хяналт тавина. Бид үнэнийг мэдэх эрхтэй”, “Бид авьяасаа авлигаар олж аваагүй. Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа нэгдэнэ”, “Авлига бол уран арга биш, амьдрах арга бүр ч биш. Мөрөөдлөө хамтдаа хамгаална”, “Бид нээлттэй, ил тод, тунгалаг байхыг улс төрчдөөс шаардана” хэмээн олон нийтэд хандан уриалж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us