Jan 15, 2013         6

"Мерси Кор ОУБ"-тай санамж бичиг байгууллаа /2012.12.28/

Санамж бичиг үзэглэх ажиллагаа 2012 оны 12 сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газарт болж Авлигатай тэмцэх газын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Мерси Кор ОУБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Женнифер Бүтс нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь Мерси Кор байгууллагын Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төслийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Санамж бичгийн хүрээнд аймаг, сумдыг авлигын эсрэг төлөвлөгөөтэй болгох, хэрэгжилтийг нь хангах, орон нутагт ил тод, хариуцлагатай сайн засаглалыг бэхжүүлэхэд орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологийг ашиглан хөдөлгөөнт засаглал /m-governance/-ыг бий болгох зэрэг олон талаар хамтран ажиллахаар боллоо. Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төслийн төгсгөлд /2014 оны 9 сар/ Авлигатай тэмцэх газар болон Мерси Кор байгууллагууд хамтын ажиллагаагаа дүгнэж, төсөл хэрэгжих хугацаанд гарсан сайн туршлагуудыг цаашид тогтвортой хэрэгжүүлэх юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us