Эрх бүхий албан тушаалтнуудын сургалтыг зохион байгуулав /2013.01.11/
Авлигатай тэмцэх газраас 2013 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 110 байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгэх, тайлан мэдээ гаргах тухай нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн талаар болон тухайн системийн программ дээр ажиллах дадлага хичээлийг явууллаа.
Мэдүүлгийн 2013 оны бүрдүүлэлтийг улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэнтэй холбоотой мэдүүлэг гаргагч нар өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлгийн системд нэвтрэх нэр, кодыг авч www.meduuleg.iaac.mn хуудсанд нэвтэрч мэдүүлгээ цахим хэлбэрээр бүртгүүлэхээр болсон.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж 2012 онд үр дүнтэй ажилласан Дундговь аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа, Ховд аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Б.Энхтуяа, Баянхонгор аймгийн ИТХ-ын ажилтан Ц.Мөнхзул, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Х.Цэлмэг, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын мэргэжилтэн М.Нармандах, Үндэсний Статистикийн Хорооны ахлах шинжээч Ш.Оюунгэрэл нарын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.