Nov 19, 2012         6

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид олон улсын хуралд оролцож байна /2012.11.08/

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нар Бразил улсын нийслэл Бразилия хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй Авлигын эсрэг 15 дахь удаагийн хуралд оролцож байна.

Уг хуралд олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд, судлаач эрдэмтэд, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж байгаагаараа онцлогтой юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us