Nov 19, 2012         9

БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав /2012.11.15/

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд манай оронд айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын Мэдээллийн хяналт шалгалтын газрын дэд дарга Huyng-sok Kwak, дэд дарга Hyung-goo Park, Ёс зүйн газрын дэд дарга Woo-sung Kwang, Авлигын эсрэг судалгаа, үнэлгээний газрын дэд дарга Dong-hyeon Kim, прокурор Man-Lae Cho, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан So-yeong Yoon нар багтжээ.

iaac
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын Мэдээллийн хяналт шалгалтын газрын дэд дарга Huyng-sok Kwak тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

iaac
Уулзалтаар Монгол Улсын болон БНСУ-ын авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын төрийн байгууллагуудын шударга байдлын түвшний үнэлгээг танилцуулж, хоёр тал өмнө байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн асуудлаар санал солилцож ярилцлаа. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар нар болон бусад хэлтэс, албадын дарга нар байлцав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us