Jan 15, 2015         5

Гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 21 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Тухайн долоо хоногт эрүүгийн 2 хэрэг хүлээн авч, шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэсэн байна. Нийт эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us