Тендерийн урилга /2012.10.01/
Тендер шалгаруулалтын нэр: Тавилга, компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсруулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТКТ 12/03
Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тавилга, компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
Багц 1, Тавилга нийлүүлэх, угсруулах
Багц 2, Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50000 төгрөгөөр Төрийн сан банк 900033001 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 09.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 10.00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-14250, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-41
Авлигатай тэмцэх газар, 211 тоот
Утас: 70112456, 70112458 Факс: 70112458
N-мэйл: contact@iaac.mn