Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Даваа нь 2007 оны 11 дүгээр сард албан үүргээ гүйцэтгэж байхдаа хясан боогдуулах замаар иргэн Бямбацогтоос хээл хахууль авсан гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын хяналтад шилжүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Эрдэнэчимэг нь 2007 оны 9 дүгээр сард албан үүргээ гүйцэтгэж байхдаа хясан боогдуулах замаар иргэн А.Янсанмаагаас хээл хахууль авсан үйлдэлдээ Авлигатай тэмцэх газарт шалгагдав.
Дээрх гаалийн улсын хоёр байцаагчид холбогдох хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн шүүх хянан хэлэлцээд торгох ял ногдуулсан байна.