Dec 05, 2014         14

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн сэдэвт бэсрэг жүжгийг УДЭТ-т тоглоно

iaacНҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 13.00 цагт авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний эрхийн сэдэвт бэсрэг 4 жүжгийг тоглоно. “Том ах”, “Хожимдоогүй”, “СОЧИ”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал болон сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн ажил, амьдралын жишээн дээр үндэслэн бичжээ. 

Бэсрэг жүжгүүдийг тавилттай уншлага хэлбэрээр тоглох ба тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцах өмсөхгүй, харин зөвхөн гэрэл, хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. 

УДЭТ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний эрхийн мэдлэг, боловсролыг ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд театрын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор “Театр хүний эрхийн төлөө” төслийг хэрэгжүүлэх хүсэл зориг, идэвх санаачилга гаргасныг Авлигатай тэмцэх газар дэмжиж хамтран ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us