May 08, 2008         9

Хүнд суртал үүсгэдэг 20 гаруй дүрэм, журмыг хүчингүй болгоно /2008.05.08/

Иргэн, хуулийн этгээдээс үндэслэлгүй төлбөр хураамж авдаг явдлыг таслан зогсоох зорилгоор төрийн бүх төрлийн үйлчилгээний үнэ, тарифыг бодитой тогтоох Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг Засгийн газар дэмжиж, шийдвэр гаргалаа.

Авлигатай тэмцэх газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид, ажил олгогчид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг, тэр дундаа үндэслэлгүй төлбөр хураамж авдгийг шүүмжилж байв. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн, хууль зөрчиж нэмэлт төлбөр, хураамж тогтоосон болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн актуудаас зайлшгүй өөрчлөх дүрэм, журмыг хүчингүй болгох, шаардлагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах саналыг Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт тавьсан билээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг дэмжин, 2008 оны 6 дугаар сард багтаан хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй болон үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон 20 гаруй дүрэм, журмыг өөрчлөх, хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us