АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтан

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН (ЭБАТ)

Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-аар дамжуулан төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж байна.

ЭБАТ-ны үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, гарын авлага:

  1. Авлигын эсрэг хууль.
  2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
  3. Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын  мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”. ЭНД дарж үзнэ үү.
  4. Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/121 дүгээр тушаалаар баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”. ЭНД дарж үзнэ үү.
  5. Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын  мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”. ЭНД дарж үзнэ үү.
  6. Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны “Маягт шинэчлэн батлах тухай” А/31 дүгээр тушаал. ЭНД дарж үзнэ үү.
  7. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан гарын авлага /2019 он/. ЭНД дарж үзнэ үү.

ЭБАТ-ны үйл ажиллагаанд мөрдөгдөх маягтууд:

  1. Мэдүүлэг гаргагчийн ...… оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт. ЭНД дарж үзнэ үү.
  2. Мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт. ЭНД дарж үзнэ үү.
  3. Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт. ЭНД дарж үзнэ үү.
  4. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  5. Оффшор бүсэд эзэмшиж байгаа банкны данс, өмчилж байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, байгуулсан хуулийн этгээдийн бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  6. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг мэдүүлсэн тухай бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  7. Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд гаргасан мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлд гаргасан тайлбар, шийдвэрлэлтийн бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  8. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан, хугацаа хожимдуулсан албан тушаалтны бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  9. Давхар ажил эрхлэлтийн  бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.
  10. Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан бэлэг, үйлчилгээ, түүнийг авсныг мэдэгдсэн тухай бүртгэлийн маягт. ЭНД дарж үзнэ үү.

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us