ТАНИЛЦУУЛГА /2012.06.06/
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн, “Өргөө зочид буудал” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал Цагдаагийн байгууллагад хандаж 2010 оны 12 дугаар сард гаргасан гомдлын дагуу холбогох шалгалтыг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Эрүүгийн 21047331 дугаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Иргэн Л.Сэргэлэнгийн 2010 оны 12 дугаар сард гаргасан “Улаанбаатар таймс сонин” НӨҮГ-ыг хууль бусаар хувьчилсан тухай гомдлын дагуу 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусды нэд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 21147024 дугаартай хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Эдгээр хэргүүдийг эрүүгийн 21147024 дугаар хэрэгт нэгтгэж, хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харъяалал тогтоох тогтоолоор мөрдөн байцаалтын харъяаллыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлэтс болон УМБГ-ын Эдийн засгийн йгэмт хэрэг мөрдөх хэлтэст тогтоосны дагуу х амтарсан мөрдөн байцаагчдын хэсэг томилогдон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Н.Энхбаярыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.
Н.Энхбаярыг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн бацаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу “гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150-3-д зааснаар сэжигтнээр тооцон тогтоолыг өөрт нь танилцуулахаар зарлан дуудах хуудас гардуулан өгч, ямар хэрэгт сэрдэгдэж байгааг мэдэгдсэн бо ловч мөрдөн байцалтад ирээгүй, өмгөөлөгчид нь мөн мэдэгдэж зарлан дуудах хуудсыг гардуулан өгсөн боловч мөн ирээгүй.
Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Н.Энхбаярыг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш удаа дараа зарлан дуудах хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтад ирэхгүй, улмаар байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсаар байсан. Тухайлбал 2 удаад нь зарлан дуудах хуудсыг өөрт нь гардуулж, 2011 оны 06 дугаар сарын 09-нд өөрөө гарын үс эг зурж авсан, 2011 оны 11 дүгээр сарын 23-нд зарлан дуудах хуудсыг өөрт нь өгөхөд хүлээж аваад гарын үсэг зурахаас т атгалзсан, оршин суугаа хорооны Засаг даргаар дамжуулан 1 удаа дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн зарлан дуудах хуудас өгөхөөр оршин суугаа хаягаар нь очиход Н.Энхбаяр өөрөө байгаа хэрнээ хүлээн авахаас татгалзсан, түүнийй гэр бүлийн насанд хүрсэн гишүүнд өгөхөөр хандахад мөн хүлээн авахаас татгалзаж ирсэн.
Мөрдөн байцаалтын явц, үр дүн, цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу хяналт тавьж буй прокурор, улмаар шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119/с дугаартай сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу зохих ажиллагааг гүйцэтгэх явцад Н.Энхбаяр нь эсэргүүцэл үзүүлж, улмаар намын гишүүд дэмжигчдийнхээ хамгаалалтанд орсон.
Улмаар сэжигтэн Н.Энхбаяр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн хашаанд байрлан орон сууцандаа байрлан дотроосоо түгжиж, намын гишүүд, дэмжигчид гэх хүмүүс нь манай ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байгаагаас цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон.
Зохих шийдвэрийг танилцуулж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг мэдэгдсэн ч зөвшөөрөхгүй болохыг өөрөө биечлэн мэдэгдсэн.
2012 оны 04 здүгээр сарын 26-ны өдөр Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ялын агуулгыг танилцуулахаар түүнийг байцаалтын өрөөнд хянагчаар дуудуулсан боловч гарч ирээгүй, мөн яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг тайлбарлан, яллагдагчийг байцаахад сонсохоос татгалзаж, чихээ дарж эсэргүүцэж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа үндэслэл тайлбараа тэмдэглэлд тусгаж гарын үсэг зурахаас татгалзсан.
Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН
МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭС
АЖЛЫН ХЭСЭГ