АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Мэдүүлэг гаргагч

1.Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу дараах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана:

1.1.Монгол Улсын Их Хурлаас тогтоосон төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй зэрэг зиндаа адилтгах албан тушаалтан;

1.2.Төрийн улс төрийн албан тушаалтан, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, хот, тосгоны захирагч, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх (улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны туслах, хэвлэл мэдээллийн ажилтан, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалтан хамаарахгүй);

1.3.Төрийн захиргааны албаны “АА-1”-“АА-8”, “ТЗ-1”-“ТЗ-7”-д хамаарах албан тушаалтан (шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамаарахгүй);

1.4.Төрийн тусгай албаны дараах албан тушаалтан. Үүнд:

1.4.1.Бүх шатны шүүхийн шүүгч;

1.4.2.Бүх шатны прокурор;

1.4.3.Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан;

1.4.4.Төрийн аудитын байгууллагын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, дарга, захирал, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч;

1.4.5.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, Худалдааны төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, ахлах мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч;

1.4.6.Гаалийн байгууллагын “ТТ-1”-"ТТ-8"-д хамаарах албан тушаалтан;

1.4.7.Гадаадын иргэн, харьяатын байгууллагын “ТТ-1”-"ТТ-7"-д хамаарах албан тушаалтан;

1.4.8.Батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагын офицерын албан тушаалын “ТТ-1”-"ТТ-5"-д хамаарах, ахлагчийн албан тушаалын "ТТ-1"-"ТТ-4"-д хамаарах албан тушаалтан;

1.4.9.Хил хамгаалах байгууллагын “ТТ-1”-"ТТ-5"-д хамаарах албан тушаалтан;

1.4.10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “ТТ”-1-"ТТ-7”-д хамаарах албан тушаалтан;

1.4.11.Тагнуулын байгууллагын “ТТТ-1”-“ТТТ-10” болон “ТТТ-1-4”-"ТТТ-1-10"-д хамаарах албан тушаалтан;

1.4.12.Цэргийн тагнуулын байгууллагын “ТТТ-3”-“ТТТ-10”-д хамаарах албан тушаалтан;

1.4.13.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын “ТТ-11”-“ТТ-19”-д хамаарах албан тушаалтан;

1.4.14.Цагдаагийн байгууллагын “ТТ-1”-"ТТ-8"-д хамаарах албан тушаалтан;

1.4.15.Дотоодын цэргийн байгууллагын “ТТ-1”-"ТТ-8"-д хамаарах албан тушаалтан;

1.4.16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “ТТ-1"-“ТТ-6"-д хамаарах албан тушаалтан болон шийдвэр гүйцэтгэгч;

1.4.17.Шүүх шинжилгээний байгууллагын “ТТ-1”-"ТТ-3"-д хамаарах албан тушаалтан болон шинжээч, шинжээч эмч, лабораторийн эрхлэгч, нягтлан бодогч, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч;

1.4.18.Хууль сахиулагчийг бэлтгэх сургуулийн “ТТ-1"-"ТТ-4"-д хамаарах албан тушаалтан;

1.4.19.Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн “ТТ-1”-“ТТ-4"-д  хамаарах албан тушаалтан;

1.5.Төрийн үйлчилгээний албаны дараах удирдах албан тушаалтан. Үүнд:

1.5.1.“ТҮШУ-4”-“ТҮШУ-7”-д хамаарах шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалтан;

1.5.2.“ТҮМБ-5”-"ТҮМБ-6"-д хамаарах  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер;

1.5.3.“ТҮБД-4”-"ТҮБД-5"-д хамаарах сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын захирал, эрхлэгч (сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын сургалтын менежер, арга зүйч хамаарахгүй);

1.5.4.“ТҮЭМ-6”-"ТҮЭМ-9"-д хамаарах эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтан, түүнтэй дүйцүүлэх албан тушаалтан;

1.5.5.“ТҮСБ-5”-"ТҮСБ-7"-д хамаарах соёл, урлаг, биеийн тамир, спортын  салбарын удирдах  албан тушаалтан;

1.5.6. “ТҮМ-7”-“ТҮМ-10”-д хамаарах төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын удирдах албан тушаалтан;

1.5.7. Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах “ТҮ-9”-“ТҮ-12”-д хамаарах удирдах албан тушаалтан;

1.6.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой (50 ба түүнээс дээш хувийн) хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

1.7.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой (50 хүртэлх хувийн) хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүн;

1.8.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

1.9.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог байгууллага (хороо, зөвлөл, газар гэх мэт)-ын удирдах албан тушаалтан, орон тооны гишүүн;

1.10.Монголбанкны газар, хэлтэс /салбар, алба/-ийн захирал, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч-хянан шалгагч, нягтлан бодогч, өр барагдуулах ажилтан, банкны эрх хүлээн авагч, Иргэний нисэхийн ерөнхий газрын худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжийн ажилтан болон менежер, түүнээс дээших зэрэглэлийн албан тушаалтнууд, Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хадгаламж даатгалын корпораци, Монцамэ агентлагийн удирдах албан тушаалтан;

1.11.Төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улстай байгуулсан Олон улсын гэрээ, хэлэлцээр, Засгийн газар хоорондын гэрээ, зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч,  нэгжийн удирдах албан тушаалтан;

1.12.Төрийн тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай Засгийн газрын тусгай сангийн зохицуулагч болон нэгжийн удирдах албан тушаалтан;

1.13.Ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

1.14.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн;

1.15.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг холбогдох хууль, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг Засгийн газрын бус байгууллага /төрийн бус байгууллага/, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Монгол Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч.

3.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргаас баталсан мэдүүлэг гаргах албан тушаалтан.

iaac

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us