Dec 09, 2014         4

Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2014 оны 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 16 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Тухайн долоон хоногт эрүүгийн 4 хэрэг хүлээн авч, нийт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us