Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга нийгмийн төлөө хамтдаа” аяны хүрээнд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” аяны хүрээнд оюутнуудын авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, тэдний шинэлэг санааг түгээх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрт "Их дээд сургуулиуд авлигачдыг бэлтгэж байна уу" сэдэвт илтгэлээрээ МУИС-ийн оюутан Д.Эрдэнэцэцэг, А.Цэцэгмаа, дэд байрт "УИХ дахь намын бүлгийн эрх ашиг УИХ-ийн гишүүний үндсэн үүрэгт зөрчилт байдал үүсгэх нь ашиг сонирхлын зөрчил болох нь" сэдэвт илтгэлээрээ МУИС-ийн оюутан Я.Цэцэнзаяа, гуравдугаар байрт "Хууль тогтоох процесс дэх ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх аргачлалыг боловсронгуй болгох нь" сэдэвт илтгэлээрээ “Шихихутуг” хууль зүйн сургуулийн оюутан М.Хатанзориг нар шалгарлаа. Цаашид тус арга хэмжээг оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.