Mar 18, 2012         9

Ерөнхий боловсролын сургуулиудад авлигын эсрэг боловсрол олгох туршилтын хичээл үргэлжилж байна /2012.03.09/

Авлигатай тэмцэх газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Авлигын эсрэг боловсрол олгох” арга хэмжээний хоёр дахь үе шат нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуульд үргэлжилж байна. АНУ-ын Азийн сан, Их Британийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд нийслэлийн 22 дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээл заадаг 60 багш идэвхтэй оролцож байна.

iaac
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрт авлигын ойлголт, хор хөнөөл, түүнтэй тэмцэх арга зам болон шударга ёсны тухай ойлголт, мэдлэг олгох тусгайлсан хичээл тусгагдаагүй, энэ сэдвээр сургалт явуулах багшийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйн зөвлөмж хангалтгүй байдгийг харгалзан үзэж, Авлигатай тэмцэх газраас санаачлан боловсруулсан “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагад дурдсан агуулгыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэхээр зорьж байгаа юм. Ингэснээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд шударга ёсны ойлголт, зарчим, үнэт зүйлсийн талаарх мэдлэгийг сургуулийн орчинд олгож, цаашдын ажил, амьдралдаа баримтлах итгэл үнэмшил болгох, шударга бус зүйлд хууль ёсны хариу үйлдэл үзүүлэх чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Эхний шатанд дунд сургуулийн 60 багшид “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагаар дамжуулан олгосон мэдлэгийг хоёр дахь шатанд сурагчдад түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Туршилт хичээлийг сурагчдад бие даан бүтээлчээр ажиллах, өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэх, нийгмийн амьдралын хэм хэмжээ, дүрэм журамтай танилцан, нийгэмших чадварыг төлөвшүүлэх чиглэлд түлхүү анхаарч, багш бүхэн өөр өөрсдийн заах арга зүйгээр баяжуулан зохион байгуулж байгаа ажээ.

Хичээлийн жилийн гуравдугаар улирал дуусах хүртэл сургууль бүрт зохион байгуулах туршилтын хичээлд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газрын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг тухай бүр ажиглагчаар оролцож, багш нарт арга зүйн зөвлөгөө өгч байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us