Mar 18, 2012         6

Эрх бүхий албан тушаалтнуудад өргөмжлөл гардууллаа /2012.03.13/

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий 33 албан тушаалтны үйл ажиллагааны тайлан, үнэлгээний хуудсыг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дүгнэж, ажлаараа тэргүүлсэн 8 хүнийг өчигдөр нийслэлийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Шагналыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар гардуулж, эрх бүхий албан тушаалтнуудын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүргийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан мэдээлэл хийлээ.

Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд нийт 2587 албан хаагч 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Авлигатай тэмцэх газар нийслэлийн 18 агентлагийн 730 албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөх талаарх арга зүйн сургалтыг зохион байгуулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us