АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

ХАСУМ-ийн хяналт

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ (ХАСУМ)

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулна.

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нь ХАСУМ-ээ тухайн нэр дэвшсэн байгууллагын ЭБАТ-аар дамжуулан Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/ -д эрх үүсгэн үнэн зөв мэдүүлдэг.

ХАСУМ-ийн тоон мэдээ, оноор:

Үзүүлэлт

2021 он

2022 он

2023 он

1

Нийт хянан шийдвэрлэсэн ХАСУМ, бүгд

12468

14695

16331

2

Үүнээс

АСЗ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй

11162

13616

15357

АСЗ үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан

1018

918

724

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон

22

37

22

Хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан

266

124

228

 

iaac


ХАРИУЦЛАГА:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах,

29.2.3-т “29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” хариуцлага хүлээлгэдэг.

2023 оны 7 дугаар сард хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс хойш ХАСУМ-ийг хянуулаагүй томилсон 2023 онд 16, 2024 оны 06 дугаар сарын байдлаар 24 этгээдэд тус тус хариуцлага тооцуулсан байна.

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us