Nov 26, 2014         3

Хууль зөрчин томилсон 1214 хүнд холбогдох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлүүлжээ

Нийтийн албанд шинээр томилогдох болон албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн, байгууллагын нэгж дотроо шилжүүлэн болон сэлгэн томилогдож байгаа нийт мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлж хянуулах үүргийг хүлээлгэсэн. Гэвч уг үүргийг зарим байгууллага үл биелүүлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулах зэргээр хуулийг зөрчиж байна. 

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар 2014 онд хууль зөрчин томилсон нийт 1214 хүнд холбогдох тушаалыг хүчингүй болгож, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, холбогдох байгууллагад дүгнэлтийг гаргаж хүргүүлэв. 

Зарим албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүд нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага болон Төрийн албаны тухай хууль, салбарын хууль тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй, хуурамч диплом ашиглаж байгаа зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтнээр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим хүнийг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар холбогдох байгууллагуудад нь мэдэгдээд байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us