Nov 18, 2014         4

Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан зүүн бүсийн сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас зүүн бүсийн 3 аймгуудын нутгийн удирдлагын байгууллагын “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дорнод аймагт 2014 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бүсчилсэн сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 126 албан тушаалтан оролцов. 

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөмжийг өгөхийн зэрэгцээ авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах болон хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцов. Сургалтын үеэр Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан С.Дэлгэржаргал “Сумын удирдах албан тушаалтан болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах” асуудлаар дэлгэрэнгүй танилцуулж, туршлага солилцлоо. 

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 2014 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа А.Туяа /Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга/, Л.Намхай /Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/, З.Ганбаатар /Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга/ нарын эрх бүхий албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас шагнаж урамшуулав. Тус сургалтын үеэр холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг бататгасан “АХА” тэмцээнийг зохион байгуулсан ба уг тэмцээнд Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагчийн ажлын албаны дарга Т.Шижир-Эрдэнэ шалгарч, Авлигатай тэмцэх газрын дурсгалын зүйлээр шагнагдав. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us