Mar 24, 2008         10

Авлигатай тэмцэх хүсэл зориггүй төрийн байгууллагыг нэрлэж байна /2008.03.24/

Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын хийсэн мониторингийн үр дүнд авлигатай тэмцэх хүсэл зориггүй төрийн байгууллагуудыг нэрлэж болохоор байна.

Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр хийсэн уг мониторингт Улаанбаатар хотод байршилтай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэг бүхий улс, нийслэл болон дүүргийн хэмжээний төрийн 121 байгууллага, 189 ажилтан, 185 албан тушаалтан, 749 үйлчлүүлэгч иргэнийг хамруулжээ. Авлигын нөхцөл, шалтгааныг бүрдүүлсэн хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагаа, мэдээллийн нээлттэй, ил тод бус байдлыг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас төрийн нийт байгууллагад 18 зүйл бүхий зөвлөмжийг нэгбүрчлэн хүргүүлсэн билээ. Зөвлөмжийг төрийн байгууллагууд хэрхэн даган мөрдөж байгааг уг мониторингоор харуулсан байна.

Иргэдийг чирэгдүүлдэг, хүнд суртлаас салах дургүй буюу авлигатай тэмцэх хүсэл зориггүй төрийн байгууллагаар Газрын албад, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, тасаг, эмнэлгүүд, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албадыг нэрлэж байна.

Үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх шаардлагагүй гэж үздэг байгууллагаар Нийслэлийн болон Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийг нэрлэж байна. Харин газрын албаны байцаагч, шүүгч, иргэний бүртгэл мэдээллийн ажилтан зэрэг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнууд, мөн төрийн үйлчилгээний байгууллагын дунд шатны дарга нар хүнд суртал ихтэй гэж иргэд дүгнэжээ.

Мониторингийн үр дүнгээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээг төрөлжсөн байдлаар хүргэж буй нь хамгийн хүнд сурталгүй, энэ чиглэлийн бусад байгууллагадаа үлгэр жишээ болохуйц хэмээн үзэж болохо

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us