Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:
МЭДҮҮЛЭГ, МЭДЭГДЭЛ, ТАЙЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журам”(ЭНД дарж үзнэ үү)-ын дагуу мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгож байна.
Мэдүүлгийн ил тод байдлын цахим систем:
Албан тушаалтны сүүлийн 5 жилийн ХАСХОМ-ийн мэдээллийг http://www.xacxom.iaac.mn/ -ээр ил тод болгож байна.
Цахим системд нэвтрэх холбоос: http://www.xacxom.iaac.mn/