Dec 01, 2014         4

Авлигын чиглэлээр хийдэг судалгааны аргачлалыг танилцуулна

Авлигатай тэмцэх газар “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагатай хамтран авлигын чиглэлээр хийдэг дотоодын ба олон улсын байгууллагуудын судалгааны арга зүй, аргачлалыг танилцуулах уулзалтыг 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, нийтлэлч, судалгааны болон ил тод байдлын чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулах энэхүү уулзалтаар “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллага, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Сант Марал” судалгааны төв, АНУ-ын Азийн сан зэрэг байгууллагууд “Авлигын индекс”, “Авлигын түвшин тогтоох судалгаа”, “Хүнд суртлын индекс”, “Дэлхий нийтийн авлигын хэмжүүр” зэрэг судалгааны аргачлалаа танилцуулах юм. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Авлигын индекс”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа” зэрэг судалгааны арга зүйг тус тус танилцуулна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us