Mar 31, 2008         15

Яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулна /2008.03.31/

iaacЗасгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, төлөвлөлт” сэдэвт сургалт семинарыг “Их тэнгэр” цогцолборын хурлын танхимд 2008 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад зориулсан энэхүү сургалтыг Азийн сангийн зөвлөх Тони Күок, Том Бригс нар хөтлөн явуулав. Тэд авлигын тухай олон улсын чиг хандлага бүхий ойлголтыг танилцуулаад Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаа талаар ярилаа. Сургалтын үр дүнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудын авлигад өртөх эрсдэлийг хамтдаа тодорхойлон, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, зохистой шийдлийг олох, хяналтын зөв тогтолцоог бий болгохыг эрмэлзсэн юм.

Сургалт семинарт Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт оролцож, яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад хандан байгууллага тус бүртээ авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох судалгаа хийж, түүний дагуу хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гарган энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхийг үүрэг болгов.

Авлигатай тэмцэх газар, Засгийн газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж буй билээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us