Nov 04, 2011         6

“Авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Зохион байгуулагчид:
Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар,
Монгол Улсын Их Сургууль,
Монгол Улсын Боловсролын Их Сургууль,
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,
Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль,
Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургууль,
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Бага хурлын сэдэв: “Авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл”

Хамрах хүрээ: Их, дээд сургуулиудын оюутнуудад нээлттэй.

Бага хурлын зорилго: Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрх, эрх чөлөө нь хүн төрөлхтөний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл юм. Энэхүү үнэт зүйлийн эсрэг зэвсэг болж буй авлига, шударга бус явдлын хор аюулыг танин мэдэж, түүнтэй тэмцэхэд оюутан, залуусын оролцоог идэвхжүүлэх нь бага хурлын нэн тэргүүний зорилго болно. Тиймээс оюутан та авлигатай тэмцэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил байгаа бол түүнийгээ хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжийг бид танд олгож байна. Оюутан та авлигын хүрээг хумьж, нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх үйлсэд учирч буй бэрхшээл, даван туулах арга замыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж чадна.

Илтгэлийн хугацаа, илтгэлд тавигдах шаардлага:
Илтгэлд тавигдах агуулгын шаардлага:

  • Авлигатай тэмцэх шударга байдлыг дээшлүүлэх талаар тулгамдсан, шийдвэрлэвэл зохих тодорхой асуудлыг хөндсөн байх;
  • Илтгэгч нь тухайн сэдвээрээ судалгаа хийсэн байх; 
  • Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, үнэлэлт дүгнэлт хийсэн байх; 
  • Илтгэгч өөрийн судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх; 
  • Асуудлын шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  • Цаасны хэмжээ: А4;
  • Хуудасны тоо: 8-12 /хавсралтыг оролцуулан/; 
  • Yсгийн фонт: Аrial;
  • Үсгийн хэмжээ: 12; 
  • Мөр хоорондын зай: 1.5;
  • Монгол хэлний дүрмийн болон хэл найруулга зүйн хувьд алдаагүй байх; 
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг дурдсан байх;
  • Тодорхой тооны хүснэгт, график, слайд бүхий илтгэлийг проектороор танилцуулахад бэлтгэж ирсэн байх;
  • Илтгэлийн нүүрэнд овог, нэр, сургууль, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх, илтгэлийн хуудсанд дурдсан мэдээлэл бичиж болохгүй; 
  • Илтгэлийг хугацаа хожимдуулалгүй өгөх; 
  • Илтгэлийг 1 хувь авчрах бөгөөд цахим хувийг gbbatzorig@iaac.mn хаяг руу явуулна. Бүх илтгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд байрлуулна.

Шагналын сан:

  • I байр Иж бүрэн компьютер, сертификат
  • II байр Нэг жилийн сургалтын төлбөр, сертификат
  • III байр 300.000 төгрөг, сертификат
  • Бусад нэрэмжит шагналууд

Илтгэлийг шалгаруулах журам: Шалгаруулалт 2 үе шаттайгаар үргэлжилнэ.

  1. Эхний шалгаруулалтыг сургууль тус бүр дээр байгуулагдсан зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 2011 оны 11 дүгээр сарын 30-нд явуулна. Салбар тус бүрээс 3 илтгэлийг шалгаруулна. Эхний шатны шалгаруулалтад олон материал ирсэн тохиолдолд 18 илтгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан шалгаруулна.
  2. Эхний шатнаас шалгарсан 18 илтгэлийг 12 дугаар сарын 1-нд Авлигатай тэмцэх газарт ирүүлэх бөгөөд тэдгээрийг тусгай комисс 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болох Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж шалгаруулна.

Илтгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагаас өмнө тус эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа оюутны холбооны байранд хүлээн авна.

Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл /Г.Гантөгс - 88337029/

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа ЭМШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн оюутны зөвлөл /Э.Буянжаргал-99719820, 89179820/

Боловсрол, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа МУБИС-ийн оюутны холбоонд /Б.Баясгалан-89004548, 99664548, 318582/

Техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа ШУТИС-ийн оюутны холбоонд / О.Баярсайхан-95866821/
Хууль зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа Дотоод хэргийн их сургуулийн оюутны холбоонд /Б.Мөнхболд-99205295/

Эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд материалаа Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны холбоонд /Д.Жавхлан-88057550, А.Номиндарь-99040116/

Лавлах утас: 7011-3565, 7011-2465, 7011-2467, 88034358.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.iaac.mn вэб сайтаас авна уу.
 

МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us