Sep 19, 2011         8

Хөрөнгөө нуусан албан тушаалтнуудад сануулах, торгох арга хэмжээ авчээ /2011.09.08/

Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат их хэмжээний эд хөрөнгөө мэдүүлээгүй Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбат, ерөнхий архитектор Д.Майдар нарт хариуцлага тооцжээ.

2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэсэн, өөрийн нэр дээрх нэг, гэр бүлийнхээ хүний нэр дээрх нэг, нийт хоёр компани, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хоёр орон сууц, гэр бүлийн хүний нэр дээрх зоорийн болон төмс, хүнсний ногоо, үр тариа, үтрэмийн зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй гурван газар, өөрийн болон гэр бүлийн хүний нэр дээрх хувьцаа, гэр бүлийн хүний нэр дээрх хүнсний ногооны зоорь зэрэг объект, эд хөрөнгийг хэрхэн олсон талаар эх үүсвэрийг тайлбарлаагүй, гэр бүлийн хүний нэр дээр банкнаас авсан зээлийг мэдүүлээгүй З.Мөнхбатад сануулах арга хэмжээ авсан бол 2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэснаас гадна дөрвөн орон сууц, зочид буудал, халуун усны газар зэрэг барилга, объектын эх үүсвэрийг тодорхой бичээгүй, зах зээлийн үнэ ханшийг буруу мэдүүлсэн, газар, гэр бүлийн хүний нэр дээр байдаг байрыг барьцаалж банкнаас авсан зээлийг мэдүүлээгүй Д.Майдарын гурван сарын цалинг хорин хувь хасах арга хэмжээ авсан байна.

Хөрөнгө, орлогоо нуусан, худал мэдүүлсэн дээрх хоёр албан тушаалтандаа ийнхүү хариуцлага тооцсон талаараа Дархан–Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат Авлигатай тэмцэх газарт мэдээллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us