Sep 19, 2011         6

29 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв /2011.09.19/

Авлигатай тэмцэх газар энэ оны эхний найман сард 106 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 29 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 13 эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, таван эрүүгийн хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгалаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтын дагуу 26 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Үлдсэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Гэмт хэргийн шинжтэй 334 гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газар 1969 дугаарын утсаар 24 цагийн турш иргэд, байгууллагаас гомдол, мэдээлэл хүлээн авдаг.

Төрийн албан хаагчийн хүнд сурталтай холбоотой гомдол мэдээллийг дээрх утсанд өгч болохоос гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар Авлигатай тэмцэх газарт шалгахаар харъяалуулсан төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хээл хахууль зуучлах, хээл хахууль авах, өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, шалгаж, шийдвэрлэж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us