Орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын ажилтнуудад сургалт хийж байна /2011.09.19/
Монголын Мянганы Сорилтын Сангийн дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн газар, Авилгалтай тэмцэх газрын ажилтнууд, Удирдлагын хөгжлийн академийн багш нар өөр өөрсдийн ажлын чиг үүргийн хүрээнд орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын ажилтнуудад сургалт хийж байна. Энэ сарын наймнаас эхэлсэн сургалт энэ сарын 24-нийг дуустал 26 хоногийн турш баруун, зүүн, төвийн бүсүүдэд үргэлжлэх бөгөөд уг сургалтад улсын бүртгэлийн байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчийг хамруулах юм.
Сургалтын багт орсон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд төрийн нэрийн өмнөөс үйлчилж байгаа албан хаагчдад төрийн үйлчилгээг иргэдэд бүрэн дүүрэн, хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай, нээлттэй хүргэхэд нь хэрэгцээтэй, хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор сургалт хийж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль сурталчлах чиглэлээр ажиллаж байгаа юм.