Nov 11, 2014         8

Вьетнамын төрийн байгууллага дахь авлига өссөөр байна

Вьетнамын төрийн байгууллага дахь авлигын асуудал ноцтой, ээдрээтэй хэвээр байгаа бөгөөд ялангуяа банк, санхүү, газар зохион байгуулалт, байгалийн нөөцийн удирдлага, төрийн хөрөнгө оруулалт, өндөр түвшний албан тушаалтнуудын авлигын асуудал ноцтой байна хэмээн тус улсын Засгийн газрын ажилтан мэдээллээ.

Засгийн газрын хяналтын газрын дарга Хон Фонг Транх Вьетнамын Үндэсний Ассемблейгаас орон даяар нээлттэй хийсэн чуулган дээр “Төрийн байгууллагын хүрээн дэх авлигын асуудал, тэр дундаа банк, санхүү, газрын менежмент, байгалийн нөөцийг ашиглах болон хөрөнгө оруулалтын салбарт ноцтой байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Дээрх салбарт авлига маш хүчтэй байгаа нь энэ хүрээний авлигыг илрүүлэхэд тун хүнд байдаг. Гэмт хэрэгтнүүд нь хуулиа сайтар мэддэг бөгөөд хүчтэй, эрх мэдэлтэй бүлэг үүсгэж, өөр хоорондоо холбоотой байна” хэмээн онцолжээ. Энэ онд 329 хэрэгт 751 холбогдогч хууль бус аргаар мөнгө олсон гэх үндэслэлээр шалгагдсан нь түрүү жилийнхээс 20 хэргээр нэмэгдсэн байна. 

Эх сурвалж

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us