Nov 13, 2014         3

AПEК-ийн дээд хэмжээний уулзалтаар авлигын асуудалд талууд санал нэгдэх ёстой хэмээн Хятад үзэж байна

Хятадын Гадаад хэргийн сайд Ван Юихэвлэлийн бага хуралд мэдэгдэл хийх үеэрээ авлигатай тэмцэхийн тулд Бээжин хотноо зохион байгуулах APEC-ийн дээд хэмжээний уулзалтаар талууд санал нэгдэж, гэрээнд гарын үсэг зурахыг уриалсан байна. 

Хятад Улс сүүлийн 2 жилийн хугацаанд авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа ч авлигач албан тушаалтнууд болон тэдний хөрөнгийг хилийн чанадаас эргүүлэн авах үйл ажиллагаанд хүндрэл үүсээд байгаа юм. Өнгөрөгч 7 дугаар сард Хятад Улс хууль бус хөрөнгөө авч хилийн чанадад гарсан авлигач албан тушаалтнуудаа шалгах зорилгоор авлигачдын хамгийн их зорих болсон Австрали Улстай хамтран “Үнэгийн ангууч” ажиллагааг эхлүүлснээ мэдэгдээд байсан юм. 

"Авлигын эсрэг асуудал бол талуудын анхааран хэлэлцэх асуудлын нэг байх болно. Хятад Улсын авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа арга хэмжээ, чиг хандлагыг дэлхий анхаарч эхэлсэн” гэж Ван Юи хэлсэн байна. Тэрээр “Олон улсын хамтын нийгэмлэгээс хамтын ажиллагааны дэмжлэг авна гэдэгтээ найдаж байгаагаа хэлэхийн зэрэгцээ ялангуяа хууль бус хөрөнгөө авч хилийн чанадад гарсан албан тушаалтнуудыг тухайн улсаас буцаан авч ирэх үйл ажиллагаанд хамтрах шаардлагатай” гэж нэмж хэлэв. Хятадын хэвлэл мэдээллийнхний дамжуулж байгаагаар тус улсын авлигач албан тушаалтнуудын хамгийн ихээр очдог улс бол АНУ, Канад, Австрали юм. Тус улсаас гадагшаа шилжиж буй мөнгөний хэмжээ асар их. Вашингтон хотноо байрлах “Дэлхийн санхүүгийн шударга байдал” группээс гаргасан тооцооллоор 2002-2011 оны хооронд Хятадаас хууль бусаар 1.08 их наяд ам.доллар хилийн чанадад гарсан байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us