Jun 28, 2011         7

Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа /2011.05.31/

Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны гаалийн улсын байцаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явууллаа.

Хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Цэен нарын зургаан мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдсон. Дээрх гаалийн байцаагчид хөрөнгө, орлого мэдүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлгын мэдүүлгээ өөрөө, үнэн зөв гаргах үүрэгтэй”, Авлигын эсрэг хууулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчжээ.

Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдсон эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлыг Авлигатай тэмцэх газраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу Гаалийн ерөнхий газарт тавьж, Гаалийн ерөнхий газрын дарга хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 238 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа нарт зэрэг дэвийг гурван сарын хугацаагаар буруулах, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Цэен нарт сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын ажилтнууд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат болон сумын засаг даргын орлогч М.Абужалел, аймгийн засаг даргын орлогч Ш.Сериктес нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа. Дээрх албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлгын мэдүүлгээ өөрөө, үнэн зөв гаргах үүрэгтэй”, Авлигын эсрэг хууулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтаар тогтоогдож байгаа юм.

Хөрөнгө, орлогоо хууль зөрчиж мэдүүлсэн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат болон сумын засаг даргын орлогч М.Абужалел нарт хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд Авлигатай тэмцэх газраас хандсаны дагуу дээрх албан тушаалтнуудад сануулах шийтгэл ногдуулсан байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ мөн хууль зөрчсөн аймгийн засаг даргын орлогч Ш.Сериктест хариуцлага тооцуулахаар Баян-Өлгий аймгийн засаг даргад Авлигатай тэмцэх газраас хандаад байна.

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Баян-Өлгийн аймагт албан томилолтоор ажиллах явцдаа тус аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэж, хүлээж авах эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгийг маягтын дагуу бүртгэж, хүлээж авдаггүй, хуудас дутуу маягт ашигладаг зэргээр хариуцсан ажилдаа хайнга хандаж байсныг тогтоосон байна. Албан үүрэгтээ хайнга хандаж, хангалтгүй биелүүлсэн дээрх хоёр газрын эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас шүүхэд хандах тухай тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан П.Билгүүн ярилаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us