Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:
“Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргүүдийн нэг нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, царцаах, хураах, буцаах үйл ажиллагаа байдаг.
Монгол Улс нь “Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”-ыг 2005 онд соёрхон баталсан ба тус конвенц нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг гадаад улсаас буцаан авчрах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг гишүүн улс орнуудад олгодог.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын V Бүлэг “Хөрөнгө буцаах”-т зааснаар гадаад улс орнуудын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал:
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн жишээнүүд.
Лондоны хэрэг
Үл хөдлөх хөрөнгийн хэрэг
Британий Виржины Арлуудын хэрэг