Jun 28, 2011         5

Хээл хахууль авч, химийн онцгой хортой бодисыг хилээр нэвтрүүлжээ /2011.03.31/

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавт Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэл нь Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч Н-ийн импортын жижиг автомашины хяналтыг хэрэгжүүлж байх үедээ хийсэн хууль бус үйлдэлтэй холбоотой ажээ.

Гаалийн улсын байцаагч Н нь иргэн З, Б нарын хууль бусаар импортолсон 5 тонн хар тугалганы ислийг гаалийн хяналт шалгалтад зохих журмын дагуу хамруулалгүй бусдын гуйлтаар хил нэвтрүүлсэн юм байна. Онцгой хортой химийн бодист тооцогддог хар тугалганы ислийг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх иргэдээс бусдаар дамжуулан хээл хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов.

Гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт хангалтгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна. Гаалийн улсын байцаагч нарын ёс зүйг дээшлүүлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байхад анхаарч ажиллах тухай Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Замын-Үүд дэх Гаалийн газраас тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа Авлигатай тэмцэх газарт хариу албан бичиг ирүүлэв. Тухайлбал, гадна талбай хариуцсан гаалийн улсын байцаагчийг өдөр тус бүрээр томилон, тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтад бүрэн хамрагдсан эсэхэд хяналт тавиулж байгаа бөгөөд хяналтын хэсгийн ахлах байцаагч нь “113 бүртгэв” тэмдэг дээр хувийн тэмдгээ дарж, баталгаажуулдаг болжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us