Jun 28, 2011         5

“Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлгийн ахлах эмч өвчтөнд лист олгоод мөнгө авчээ /2011.03.31/

Авлигатай тэмцэх газрын Гомдол, мэдээлэл хүлээн авах төвийн 1969 дугаарын утсаар нэр бүхий иргэдээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлгийн ахлах эмч Б.Оюунцэцэгт холбогдох гомдлыг ирүүлжээ. Гомдлын мөрөөр шалгахад Б.Оюунцэцэг нь өвчтөнд лист олгох, хөдөлмөрийн чадвар алдалттай иргэний группыг сунгаж өгсөн гэж мөнгө авсныг тогтоолоо. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн эрхийг хүндэтгэдэггүй, эмнэлгийнхээ ажилтнуудтай ёс зүйгүй харилцдаг ажээ.

Уг зөрчлийг арилгуулж, эмчийн ёс зүй зөрчсөн албан тушаалтанд холбогдох хариуцлагыг тооцох тухай албан бичгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Н.Хүрэлбаатарт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илгээв. “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлгийн ахлах эмчийн талаар өмнө нь тус яамны Ёс зүйн хороонд мөн иргэдээс хандаж гомдол гаргаж байжээ. Тиймээс уг өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэвийн таатай нөхцөлд эмчлүүлэх, ажиллахад анхааран тодорхой арга хэмжээ авч, хариуг энэ сарын 31-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хүсчээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us