Oct 09, 2014         7

Бүсчилсэн сургалтад 1200 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулна

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан баруун бүсийн сургалтыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа. 

iaac

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 242 эрх бүхий албан тушаалтныг хамруулж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо. 

iaac

Авлига, ашиг сонирхлын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ-ын ажлын алба, Говь-Алтай аймгийн Дарви, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас баярын бичиг, дурсгалын зүйлээр шагнав. 

Бүсчилсэн сургалтыг цаашид Архангай, Дархан-Уул, Дорноговь, Улаанбаатар хотод зохион байгуулж, төрийн байгууллагын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа нийт 1200 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулахаар төлөвлөж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us