Шинжээчдийн багийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, нотлох баримтад үнэлгээ хийх, дүгнэлт, тайлан бэлтгэх шинжээчдийн багийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг чангатгах, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хяналт тавих боломжийг олгох, хуулиар хүлээсэн үүргээ төгс биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төрийн байгууллагууд хэрхэн зохион байгуулж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулсан бөгөөд энэхүү аргачлалын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан шинжээчдийн баг 2013 онд анх удаа төрийн 120 байгууллагад үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан билээ. Аргачлал ёсоор дээрх үнэлгээг жил бүр хийх юм.
Сонгон шалгаруулалтад оролцох шинжээчдийн баг нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд багтаан холбогдох материалаа ирүүлэх бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 70112465 дугаарын утсаар авч болно.