 
												
												
											
											
										Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									Улсын хилээр их хэмжээний ган төмөр хууль бусаар нэвтрүүлэх явцдаа хээл хахууль авсан хилийн албаны ажилтнуудад холбогдох гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалган шүүхэд шилжүүлээд байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын дарга Л.Хурцаа, гаалийн улсын байцаагч Б.Өнөбаатар нар нь С.Энхсайханаас хээл хахууль авч, 31050 кг төмрийг хил нэвтрүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад хил, гаалийн болон гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хэргийг илрүүлэн тогтоожээ.