Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэгт шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тус газраас Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ажиллав.
Тус яам 2013 онд “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын хүрээнд ил тод байдлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөвлөмж хүргүүлсэн юм. Тус яам 2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарлаж, улмаар www.mne.mn цахим хуудсаа шинэчлэн, Авлигатай тэмцэх газрын өгсөн зөвлөмжийн дагуу мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс мэдээллийн ил тод байдлыг улам бэхжүүлэн ажиллаж, удирдлагын авлигатай тэмцэх санал санаачилга, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад яамдад үлгэр жишээ болохуйц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөө танилцууллаа.