Oct 02, 2014         11

Узбекстаны удирдагчийн охин авлигад холбогдов

iaacУзбекстаны Ерөнхийлөгч Ислам    Каримовын том охин Гулнара      Каримоваг гэрийн хорионд оруулж, авлига болон бусад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар тус улсын прокурорууд мэдээлэв. 

Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний байр сууриа поп од, загвар зохион бүтээгч, түүнчлэн хэд хэдэн буяны сангийн тэргүүн болоход ашиглаж чадсан Гульнара Каримоваг нэгэн үе эцгийнх нь залгамжлагчаар нэрлэж байсан юм. 

“Г.И.Каримова болон бусад хүмүүс эрүүгийн гэмт хэрэгт татагдаад байгаа” гэж Ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн бөгөөд түүний нэрний эхний үсгүүдийг дурдах нь энэ улсад ховор тохиолдол байдаг ажээ. Өнгөрөгч долдугаар сард Каримовагийн хэдэн арван хамсаатныг цэргийн шүүхээр оруулж тус бүрт нь олон жилийн хорих ял оноосон бөгөөд тэдний дотор Каримоватай олон жил үерхсэн гэгдэх Рустам Мадумаров багтаж байна. Мадумаров болон бусад этгээдэд төрийн өмчийн үнийг зохиомлоор бууруулж хувьдаа авсан, тонон дээрэмдсэн, ашиглан шамшигдуулсан, мөн түүнчлэн санхүүгийн болон эдийн засгийн луйвар хийж Узбекстан улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял тулгаж байгаа бөгөөд хэдэн хоногийн дараа шүүхэд шилжүүлнэ гэж Ерөнхий прокурорын газраас мэдэгдэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us