Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Аудит, хяналтын хорооны гишүүн Кановер Ватсоныг Кайманы арлуудад мөнгө угаасан, хээл хахууль авсан хэрэгт буруутган саатуулсны дараа түүнээс ОУХБХ тайлбар шаардав.
Кайманы арлуудын авлигатай тэмцэх комиссар Дэвид Байнсийн хэлж байгаагаар Кановер Ватсон нь эрүүгийн болон авлигын эсрэг хуулийг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, сонирхлын зөрчилтэй, мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутгаад байгаа юм. Эдгээр хэргүүд нь Кановер Ватсоныг тус улсын эрүүл мэндийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байх үед нэвтрүүлсэн картын цахим системийн төслийн хэрэгжилтийг шалгаж эхэлснээс үүдэлтэй ажээ.