Jun 28, 2011         6

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга нар хамтарсан тушаал гаргав /2011.03.04/

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа нар хамтарсан 32/08 тоот тушаал гаргаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

УИХ-ын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хөтөлбөрийг 2002-2010 оны хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн онд хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссантай холбогдуулан түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх болсон билээ. Дүн шинжилгээ хийснээр үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тооцох, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хөтөлбөрт дурдсан арга хэмжээний үр нөлөөг судлах боломжтой болох ажээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн ахлагчаар Авлигатай тэмцэх газрын дарга Д.Сундуйсүрэн, гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун, Хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбат, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Батзориг, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба, Иргэний нийгмийн зөвлөлийн ерөнхий зохицуулагч Г.Ундрал, “Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Ажлын хэсэг дотроо 8 дэд ажлын хэсэгтэй бөгөөд тэд Үндэсний хөтөлбөрийн 8 зүйл бүхий заалтуудад дүн шинжилгээ хийх ажилдаа ороод байна. Дүн шинжилгээ хийсэн тайланд тулгуурлан Авлигатай тэмцэх дунд хугацааны стратегийг боловсруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us