Сургалтын модуль боловсруулах үндэсний зөвлөх шалгаруулах тухай /2011.03.16/
Авлигатай тэмцэх газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд дараахь хоёр сэдвээр сургалтын модуль боловсруулах, загвар сургалт явуулах зөвлөх (2) шалгаруулж ажиллуулна.
Зөвлөх 1. Төрийн албан хаагчийн ёс зүй;
Зөвлөх 2. Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчил, түүний менежмент;
Ажил гүйцэтгэх хугацаа: 2 сар (1.5 сар сургалтын материал боловсруулах, 0,5 сар сургалт явуулах)
Тавигдах шаардлага:
- Эрх зүй, социологи, төрийн удирдлага зэрэг нийгмийн шинжлэх ухааны холбогдох чиглэлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй байх,
- Сургалтын гарын авлага, модуль боловсруулах дадлага, туршлагатай байх;
- Англи хэл дээрх материалыг ашиглах өндөр чадвартай байх;
- Судалгаа хийх болон заах арга зүйн туршлагатай байх;
- Багаар ажиллах чадвартай байх.
Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70112434 утсаар холбогдон авна уу.
Бүрдүүлэх материал:
- Товч намтар(CV)
- Дипломын хуулбар
- Ажил гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө
- Ажил гүйцэтгэх үнийн санал
Дурьдсан шаардлагыг хангасан хүмүүс 2011 оны 3 дугаар сарын 24-ны 17 цагаас өмнө доорхи хаягаар материалаа ирүүлнэ үү. Уг ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжтай танилцахыг хүсвэл манай хаягаар холбогдоно уу.
Хаяг: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар Ориент плаза, Г.Чагдаржавын гудамж-1, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар-14210, Утас: 70112434
Цахим хаяг: registry.mn@undp.org, site@mongol.net
Вэбсайт: www.undp.mn; www.iaac.mn
Жич: Зөвхөн шалгарсан тохиолдолд эргэж холбоо барина.