Dec 19, 2010         5

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагууд эрүү шүүлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж байна /2010.12.20/

Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

2008 оны зургадугаар сарын 25-ны өдөр дээрх талуудын байгуулсан “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах” тухай санамж бичгийн хэрэгжилтийн явц байдлын талаар хэлэлцүүлэг энэ сарын 17-нд Хүний эрхийн үндэсний комисст болж, санамж бичгийг хэрэгжүүлэгч талууд эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, цаашдын ажлын чиглэлээ тодорхойлсон.

Санамж бичгийн хүрээнд ямар ажил хийв гэдгийг уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Д.Наранбаатараас тодруулахад,
-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнчлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах” тухай санамж бичгийг батлан, хэрэгжүүлээд гурван жил болж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны наймдугаар сарын 9-ний өдрийн хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3-т заасан найман төрлийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус газрын мөрдөн байцаагч нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн асуудал гаргаагүй. Бид гэмт хэрэгт сэрдэгдэж баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн хуулийн тусгай хамгаалалтуудаар хангагдах эрхийг хэрэгжүүлж ажилладаг. Шударга шүүхээр шүүлгэх, нотлогдоогүй бол гэм буруугүй байх, аливаа ялын талаар давж заалдах, эрүү шүүлт болон бусад хэрцгий, хүний ёсноос гадуур, эсвэл нэр төрийг нь гутаан доромжилсон, дур зоргоор баривчлах, цагдан хорих явдлаас сэргийлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар 340 хүнд холбогдох 132 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу таван хүнийг баривчилж, зургаан хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан.

Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар цөөнгүй ажил хийж байгаа. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, эрүү шүүлт тулгасан, хуурч мэхлэх замаар мэдүүлэг авсан тухай асуудалд хязгаарлалт хийх, хяналт тогтоох үүднээс мөрдөн байцаагч бүрийн өрөөнд хяналтын камер суурилуулан ажиллаж байна гэлээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us