Авлигатай тэмцэх газар Дэлхийн банктай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай мэдээлэл солилцож ажиллах боломжтой боллоо/2011.01.18/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа Дэлхийн Банкны Шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч, ноён Леонард Маккарти нар Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Дэлхийн Банкны Шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчийн ажлын албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Дэлхийн Банкны Шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчийн ажлын алба нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах, хариуцлага тооцох чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар манай улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Дэлхийн банктай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нягт, хурдан шуурхай мэдээлэл солилцож ажиллах таатай нөхцөл бүрдэж буй юм.