Баруун бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар бүсчилсэн сургалтыг Ховд аймгаас эхлүүллээ.
Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий болон бусад нийтийн албан тушаалтнууд оролцож байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, боловсруулах хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт зэргийг бөглөх /цахим/ талаар эрх бүхий албан тушаалтанд заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.