Sep 30, 2014         4

10 хүүхэд тутмын 3 нь шударга байх талаар аав, ээжтэйгээ огт ярилцдаггүй

Авлигатай тэмцэх газраас Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-нд хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдаас санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамруулсан байна. 

Судалгааны дүнгээс харахад эмэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эрэгтэй хүүхдийнхээс өндөр байв. Эцэг, эх нь хүүхэдтэйгээ шударга байх талаар байнга ярилцаж байх нь тэднийг шударга хандлага гаргахад эерэгээр нөлөөлдөг байна. Арван хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар эцэг, эхтэйгээ маш цөөн удаа, эсвэл огт ярилцаж чаддаггүй ажээ. Хүүхдээ шударга бус зүйл хийхэд эцэг, эхийн үзүүлэх хариу үйлдэл тэдний зөв төлөвшил, шударга байхад шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ буруу зүйл хийснийг мэдсэн эцэг, эх энэ тухай ойлгуулах, тайлбарлах шаардлагатай гэсэн үг юм.

Тав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү судалгаагаар хүүхдүүдийн шударга байдал өмнөх онуудынхаас 1.1 пунктээр өссөн эерэг дүнтэй гарав. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us