Oct 02, 2014         4

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.

Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. НМХГ-аас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 96 албан тушаалтан буюу 51 хувь нь тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлжээ. Нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байна. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлдэггүй байна. 

Дээрх зөрчлийн хүрээнд НМХГ-т зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянууллаа. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us