Oct 03, 2014         5

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэлэлцүүлэгт оролцов

Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөлөөс Булган аймгийн Бүрэгхангай, Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд оролцож, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ба мэдээллийн ил тод байдал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв. 

Орон нутагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж, иргэдийг мэдээллээр хангаснаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирна гэж үздэг юм. Авлигатай тэмцэх газраас мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн удирдлагууд хандив, төлбөр авахтай холбогдуулан цаашид анхаарч ажиллах асуудлыг танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us