1162 төрийн албан хаагч, иргэнийг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт авч хэрэгжүүлж буй авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээнд нийт 69 байгууллагын 1162 ажилтан, албан хаагч, иргэнийг хамруулж, сургалт зохион байгуулаад байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд гаргасан дүүргийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал шийдвэртэй танилцлаа. Түүнчлэн тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөв.
Одоогийн байдлаар авлигаас урьдчилан сэргийлэх сургалтыг нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд үргэлжлүүлж байна.